Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос " Мал эмнэлгийн газрын албан хэрэгцээнд тоног төхөөрөмж”-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан " Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Үнийн саналыг 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 11:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 11: 20 минутанд нээнэ. Зураг төсөв болон бусад материалтай танилцахыг хүсвэл энд дарна уу