Орон нутгийн өмчийн газар. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй дуудлага худалдааг зохион байгууллаа.Дуудлага худалдаанд нийтдээ 27 оролцогч оролцлоо. Дуудлага худалдаагаар Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвд ашиглагдаж байсан 5066 ДУА улсын дугаартай УАЗ 469 маркын автомашиныг Эрдэнэдалай сумын иргэн Д.Дондог 8,300,000 төгрөгөөр, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглагдаж байсан 3991 ДУА улсын дугаартай УАЗ 469 маркын автомашиныг Сайнцагаан сумын иргэн Б.Ачит-Эрдэнэ 3,550,000 төгрөгөөр тус тус ялагч боллоо.Дуудлага худалдаагаар нийтдээ 11,850,000 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлэхээр боллоо.