Байгаль орчин, аялал жуулчлалын газар. БОАЖЯамны дэмжлэгтэйгээр Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт хамгаалалт, тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ. 2019 оноос эхлэн Өлзийт сумын ЗДТГ-тай хамтран Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газрын хамгаалалтыг сайжруулж орой дээр машин, техниктэй зорчихыг хязгаарласан хаалт, шон, тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар, био ОО, байгаль хамгаалагчийн байрыг байршуулсан. Энэ жил БОАЖЯамны дэмжлэгээр тус газрын ногоон бүсийн хамгаалалт, тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийж ам цаваар машин техниктэйгээ зорчсон олон салаа замыг багасгах, өнгө үзэмжийг доройтуулахаас сэргийлэн хаалт, шонг хийхээр төлөвлөж газар дээр нь ажиллалаа.
Иймд тус газрыг зорих дотоод, гадаадын аялагчдыг хязгаарлалтын бүсэд хүндэтгэлтэй хандаж гутлын улнаас өөр ул мөргүй аялахыг уриалж байна.
Мөн Мобиком компаниас Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт сүлжээний антен байрлуулах газрыг тодорхойлов.