МАЛ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ QR КОД БҮХИЙ ГЭРЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛСНЭЭР ХЭРЭГЛЭГЧ ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙ, БАТАЛГААТАЙ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, СҮҮ, ЦАГААН ИДЭЭ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.4 дэх заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 28 дугаар зүйлийн 28.2 дах заалтыг үндэслэн гарсан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13 – ны өдрийн А/04 тоот тушаалын хүрээнд аймгийн төвд худалдан борлуулагдаж байгаа мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээнд лабораторийн шинжилгээ хийж, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний QR код бүхий гэрчилгээ олгох ажлыг эхлүүлэв.
Уг арга хэмжээний нээлтэнд Аймгийн Засаг даргын орлогч, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын байцаагч, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Махны худалдээ эрхлэгч иргэн, ААН-үүд оролцлоо. Нээлтийн үеэр Мал эмнэлгийн газрын дарга Ш.Мөнхдүүрэн, Улсын байцаагч М.Хүүбаян нар магадлан шинжилгээний QR код бүхий гэрчилгээний талаар болон Мал эмнэлгийн нэгдсэн системийн хэрэглээ, ач холбогдол мал эмнэлгийн гэрчилгээний талаар сургалт мэдээллийг хийлээ
QR код бүхий гэрчилгээний зорилго:
Мал эмнэлгийн нэгдсэн системээр орон нутгаас “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.5 дах хэсэгт зааснаар Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний QR код бүхий гэрчилгээг олгож нийтийн хэрэгцээнд гарал үүсэл тодорхой эрүүл, аюлгүй мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээр хангах нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Хамрах хүрээ
Мал эмнэлгийн магадлан шинжилгээний QR код бүхий гэрчилгээг мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ худалдан борлуулдаг худалдааны төв, супермаркет, худалдааны агуулахад хэрэгжүүлж мөрдөнө.
Хэрэглэгчдийн анхааралд
- Хэрэглэгчид худалдан авалт хийхдээ заавал QR кодтой буюу гарал үүсэл нь тодорхой эрүүл, баталгаатай бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн худалдааны цэгээс авах
- QR кодгүй буюу иргэдийн гар дээрээс, цахим зараар гарал үүсэл нь баталгаагүй мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ худалдан авахгүй байх
- Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй гудамж, байр, тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлгүй гадна талбай зэрэгт худалдаалж байгаа бүтээгдэхүүнээс авахгүй байх, энэ нь таны эрүүл мэндэд
- Эрүүл, эмийн үлдэгдэлгүй, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнийг Мал эмнэлгийн нэгдсэн системээр баталгаажсан QR код бүхий гэрчилгээгээр дамжуулан танд хүргэнэ
- Хэрэглэгч та гар утсандаа “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн аппликешн суулгаж бутээгдэхүүн худалдан авахдаа ашиглах (Одоогоор Android үйлдлийн системтэй гар утсанд суух боломжтой)