Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдаж "Хүрэл гэрэгэ" авах болзол хангасан Сайнцагаан сумын "Мандал" сургуульд шагналыг гардуулан баяр хүргэн, БОАЖГазраас дараачийн шатны сургалтад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн хуванцар хогийн сав агуулах савыг тус сургуульд өгөв.
БОАЖГазраас аймгийн сургууль, цэцэрлэгийг "Олон улсын эко сургууль" хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттайгаар дэмжин ажиллана. 2017 оноос хойш БОАЖГазартай хамтын ажиллагаатай байгаа тус сургуультай хамтран аймгийн бусад сургууль, цэцэрлэгээ "Олон улсын эко сургууль" хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэх болно.