Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг 03 сарын 12-ноос 03 сарын 16-ны өдрүүдэд Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол болон түүний ойрын хавьтал, дам хавьтлуудын явсан маршрутын дагуу 64 объектийн 35113м.кв талбай, 9 автомашинд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.