Эрүүл мэндийн газар. Аймгийн онцгой комиссоос коронавируст халдварын үеийн бэлэн байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор 1500 ширхэг түргэвчилсэн оношлуур худалдан авах асуудлыг Гамшгийн эрсдлийг бууруулах сангаас гаргахаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2021 оны 03-р сарын 05-ны өдрийн А/89 захирамжийн дагуу ЭМЯ-наас Түргэвчилсэн оношлуураа худалдан авч бэлэн байдлын нөөцийг бүрдүүллээ.
Ковид-19 халдварын үед хамтран ажиллаж байгаа Аймгийн онцгой комиссын дарга, гишүүдэд талархал илэрхийлье.