МУ-ын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу Жил бүрийн 3 дугаар сарын 4 дүгээр долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт Улс орон даяар Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дасгал сургуулилт хийдэг уламжлалтай.
Эрүүл мэндийн газар болон харъяа байгууллагууд болох Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, ЗӨСТөв, сум өрхийн эрүүл мэндийн төвүүд бэлэн байдлаа ханган , нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага сургуулилтад идэвхитэй оролцлоо.