БСУГ-ын Даргын баталсан удирдамжийн дагуу Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Өлзийт, Луус, Адаацаг сумдын ЕБСургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн удирдлага, багш, нийгмийн ажилтан, уран бүтээлчид нийт 120 гаруй албан хаагчидтай уулзан албан ажилтай танилцлаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан суралцагчдын сургалтын үйл ажиллагаа цахим, танхим хослон явагдаж байгаатай танилцан сургалтын хоцрогдлыг арилгах талаар мэргэжлийн багш нартай хэлэлцүүлэг хийж, зөвлөгөө өгч ажиллав.
Мэдээлсэн: БСА-ны дарга Л.Оюунбаяр