2020 оны жилийн эцсийн Үнэ шилжилтийн тайлан ирүүлэх сүүлийн хугацаа 2021 оны 3 сарын 31-ний өдөр.
Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу Үнэ шилжилтийн тайланг 4 ангилна.
1. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан
Хэн ? Татвар төлөгчийн хяналтанд байгаа ажил гүйлгээ буюу харилцан хамааралтай этгээд хооронд ажил гүйлгээ хийсэн
Хэрхэн ? Татвар төлөгч нь тайлангийн маягтаар болон харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэл болон тэдгээртэй тайлант хугацаанд хийсэн ажил гүйлгээний нэгтгэл, дэлгэрэнгүй мэдээллийг өссөн дүнгээр, хүснэгтэн хэлбэрээр гаргана.
Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт татварын албанд тушаана.
2. Дотоод үнэ шилжилтийн тайлан
Хэн ? Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;
Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;
Гадаадын хөрөнгө оруулалттай;
Хэрхэн ? Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ыг баримтлан тайланг бэлдэж мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ
Хэзээ ? Жилийн эцсийн татварын тайлангийн хамт татварын албанд тушаана.
3.Ерөнхий үнэ шилжилтийн тайлан
Хэн ? Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;
Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;
Гадаадын хөрөнгө оруулалттай;
Хэрхэн? Татварын ерөнхий хуулийн 38.6-д заасны дагуу тайлан бэлтгэж, мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ.
Хэзээ? Жилийн эцсийн татварын тайлангийн хамт татварын албанд тушаана.