Эрүүл мэндийн газар. Коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулах үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд сумдын болон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай цахим хурал хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэл өглөө.
Ирэх долоо хоногт коронавируст халдвар /ковид-19/-ын дархлаажуулалтын 1-р шатны үйл ажиллагааг эхлэх ба эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн /ус суваг, цахилгаан түгээх, хот тохижолт/ ажилчдыг дархлаажуулалтанд хамруулна.