Эрүүл мэндийн сайдын 2021 оны 183 дугаар тушаалаар манай аймагт хуваарилагдсан коронавируст халдварын эсрэг 2726 хүн тун “VEROCELL” вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр татан авлаа. Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас вакцин татан авалтыг зохион байгуулж вакцины хүйтэн хэлхээ, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Мэргэжлийн хяналтын газраас вакцины аюулгүй тээвэрлэлт, хадгалалтын нөхцөлд хяналт хийлээ.“VEROCELL” вакцин нь нэг флаконд 1 хүн тунгаар савлагдсан ба насанд хүрэгчдэд 0.5 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ. Хоёр тунгаар хийгдэж дархлаа тогтох ба тун хоорондын хугацаа 28 хоног юм.