Коронавируст халдвар/ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр шатны үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд дархлаажуулалтын түр цэг гаргаж дархлаажуулалт хийгдэх Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Дундговь цахилгаан түгээх салбар сүлжээ”, “Эрдмийн далай цогцолбор” сургууль, “Говийн-Ирээдүй” сургууль, “Мандал” сургуулиудад дархлаажуулалтын бэлтгэл, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмжийг өглөө.