орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төсөлөөс санхүүжих тендерт эрх бүхий тендерт оролцогчдоос “Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт оролцож буй багцын төсөвт өртөгийн 1 / нэг / хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн батлагаа гаргана.Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10 -ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.Зураг төсөв болон бусад материалтай танилцахыг хүсвэл энд дарна уу.