Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “1-р цэцэрлэгийн гадна тохижилтын ажил /Сайнцагаан сум/”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт 1,391,610 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2021 оны 05-р сарын 10-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр (www.tender.gov.mn) хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05-р сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Зураг төсөв болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.