Орон нутгийн өмчийн газар. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас хамтран хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дундговь аймгийн сумдад нийт 10 инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн үнийн дүнгийн 1 /нэг/ хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутанд нээнэ.Зураг төсөв болон бусад мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.