Улсын хэмжээнд “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 2021 оны 04-р сарын 06-наас 20-ны хооронд явагдаж байна.
Эрхэм төрийн албан хаагч та нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаандаа хамрагдана уу. /Албан хаагчийн нэр, нууц кодыг албан байгууллагын дарга, бичиг хэрэг, сумдын Тамгын дарга, Төрийн сангийн мэргэжилтэн, Бичиг хэргээр дамжуулан и-мэйлээр хүргүүлсэн/
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөхөд бэлэн эсэх, цаашид үндэсний бичгийг төрийн албан ёсны үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хэрэгцээтэй үе шаттай сургалтын төлөвлөгөө боловсруулахад мөн ашиглагдах юм.