Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Статистикийн хэлтэс:  Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2021 оны 3 сарын мэдээгээр нийт 67 хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 41 хүнээр буурсан байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд уул уурхай, олборлох үйлдвэрийн  салбарт 28.4 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 4.5 хувь, Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 6.0 хувь, санхүү даатгалын салбарт 4.5 хувь, боловсролын салбарт 4.5 хувь, үйлчилгээний бусад салбарт 35.8 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 25 нь буюу 37.3 хувь нь  эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд

2021 оны 3 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил  хайж байгаа  454  хүн бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 18.2 хувиар буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 51.3 хувь буюу 233 хүн нь эмэгтэйчүүд байна.

Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны 3 сарын байдлаар 10 710.9 сая төгрөг, зарлага 10 581.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого  1 367.2 сая төгрөгөөр буюу 11.3 хувиар буурч, зарлага 1 055.8 сая төгрөг буюу 11.0 хувиар тус тус өссөн байна.

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2021 оны 3 сарын байдлаар 8842 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1963 хүн буюу 22.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3680 хүн буюу 41,6 хувь нь төсөвт байгууллагаас, 3199 хүн буюу 36.2 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсөвт байгууллагын даатгуулагч, сайн дурын даатгуулагч өсч, аж ахуй нэгж байгууллага даатгуулагч буурсан байна.

  Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2021 оны 3 сарын байдлаар 9210.5 сая төг болж, үүний 85.0 хувийг өндөр настны, 9.2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2.6 хувийг тэжээгчээ алдсаны, 3.2 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.

Дэлгэрэнгүй

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО