Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Мал угаалгын суурин ванн шинээр барих” ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн нөхцөл болон төсвийг tender.gov.mn TЭЗҮ хэсэгт хавсаргасан болно.Үнийн саналыг 2021 оны 05 сарын 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 05 сарын 07-ны өдрийн 10: 30 минутанд нээнэ. Зураг төсөв болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.