Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтанд 18-аас дээш насны иргэдийг хамруулах үйл ажиллагаа 2021.05.01-ний өдрөөс орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Тус ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас нийт 24296 хүн тун вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцин био бэлдмэлийн төв агуулахаас татан авч аймгийн хэмжээнд дархлаажуулалтын 20 цэгийг нээн ажиллуулж ард иргэдээ вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 2021 оны 05-р сарын 06-ны өдрийн 09 цагийн байдлаар 13904 иргэн 1-р тунд, 1578 иргэн 2-р тунд хамрагдаад байна.