Байгаль орчин, аялал жуулчлалын газар. "FLEX" хөтөлбөрийн төгсөгч Э.Буянхишиг санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хамтран хэрэгжүүлж буй аймгийн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад орчны бохирдлоос сэргийлэх болон хэрхэн байгальд ээлтэй амьдрах талаар мэдээлэл олгох "Green Revolution" онлайн сургалт 4 өдрийн турш цахимаар зохион байгуулагдав. Сургалтад оролцогчид байгалиа хамгаалах постер, уриалга видеог хийж, олон нийтийн сүлжээнд байршуулж, өөрсдийн хашаандаа гэр бүлийн хамт хүүхэд бүр 2 мод тарилаа.