Статистикийн хэлтэс: Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
2021 оны 4 сарын байдлаар
Нийгмийн үзүүлэлт
I. Эрүүл мэнд
Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2021 оны 4-р сарын байдлаар 304 эх төрсөн ба нийт 306 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар буюу 5 төрөлтөөр өссөн байна. Төрсөн эхчүүдийн 89.8 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл 3 гарсан байна. Нас баралтын 81 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор өсчээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 28 буюу 34.5 хувийг эзэлж байна.
Тухайн сарын байдлаар стационарит шинээр 3151 эмчлүүлэгч хэвтэж, 3042 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 21326 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7 байна.
2021 оны 4 сарын байдлаар 48012 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 23.5 хувь, өвчний учир амбулаторийн үзлэг 47.7 хувь, идэвхтэй хяналт 17.5 хувь, гэрийн идэвхтэй үзлэг 10.1 хувь, гэрийн дуудлагын үзлэг 1.2 хувийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 33.2 хувь нь эрэгтэй, 66.8 хувь нь эмэгтэй хүн байна. Халдварт өвчний 129 тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 27.5 болж өмнөх оны мөн үеэс 11 тохиолдол буюу 9.0 пунктээр өссөн байна.