Байгаль орчин, аялал жуулчлалын газар. 2022 онд тохиох Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээг угтан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг сааруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэн, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор “8 ТҮМЭН МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨН”-ийг аймгийн хэмжээнд өрнүүлж, идэвх оролцоог дэмжин олон нийтэд байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Дундговь аймгийн хэмжээнд “ШИЛДЭГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ СУМ, АЖ АХУЙН НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЙЛ ӨРХ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААН ЗАРЛАГДЛАА. Уралдааны удирдамж шалгуур үзүүлэлттэй дараах линкээр орж танилцана уу.
http://baigali.du.gov.mn/2968