Боловсрол соёл урлагийн газар: БШУЯ-ны дэргэдэх Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч А.Энхтогтох, Хичээлийн судалгааны нийгэмлэгийн тэргүүн Н.Оюунцэцэг, Эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхжин, эрүүл мэндийн боловсрол хариуцсан ЭША, Доктор н.Түвшинжаргал нар аймгийн Байгалийн ухааны багш нарын цахим хичээлд оролцон зөвлөн тусаллаа. ЭДЦС-ийн химийн багш Д.Амгалантөгс "Органик нэгдлийн бүтэц нэршил" сэдийг 9-р ангид, Мандал сургуулийн биологийн багш Б.Цэрэнсодном "Амьсгалын эрхтэн тогтолцооны бүтэц үүрэг" сэдвийг 11-р ангид, ГИЦС-ийн биологи, эрүүл мэндийн багш Б.Амартайван "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдвийг 11-р ангид тус тус амжилттай заалаа. Хичээлд 55 сурагч, хими биологийн багш 46, сургалтын менежер 11, давхардсан тоогоор нийт 112 багш, суралцагч, сургалтын менежерүүд оролцов.
Зөвлөмж: 1. Ээлжит хичээлийг бэлтгэхдээ сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилтыг сайтар судлах
2. Ээлжит хичээлийг хүүхэд төвтэй сургалтын арга зүйгээр заах
3. Зайн сургалтын технологийг судлан сургалтын үйл ажиллагаанд ашиглах
4. Нотолгоонд суурилсан сургалтын арга зүйг ашиглах
5. Ээлжит хичээлийн арга зүйг зөв сонгох
6. Ээлжит хичээлээр олгох агуулгын хэмжээг сайн тооцох зэрэг зөвлөмжүүдийг өглөө.
МЭДЭЭЛСЭН: БСА-НЫ ДАРГА Л.ОЮУНБАЯР