Боловсрол соёл урлагийн газар: БШУЯ, БМДИ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй "Анги удирдсан багш нараар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих нь" үндэсний сургалтад Дундговь аймгаас Луус, Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож байна. Эдгээр сургагч багш нар ирэх хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургалт зохион байгуулж анги удирдсан багш нараар дамжуулан эцэг эхийн боловсрол ыг дэмжих хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм. Үүнтэй холбогдуулан бүх сургуулиудад гарын авлага номыг хүргээд байна.
Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн А.Мөнхтуяа