Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медиалаар шагнасныг 2021 оны 05-р сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар гардуулан өгч баяр хүргэлээ.
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор
1. Сэрвэрээ Нарангэрэл –Нэгдсэн эмнэлгийн рентген эмч
2. Чоймбол Бямба-Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогч
3. Чойдог Дондог –Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн мэс заслын эмч
“Алтан гадас одон”-оор
1. Ёндонжамц Цэцэг-Өлзий-Эрүүл мэндийн газрын бүртгэл мэдээллийн ажилтан
2. Цэдэв Сугирцолмон-Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
3. Буяндэлгэр Лхагвацэрэн-Нэгдсэн эмнэлгийн сувилагч
4. Мяхандорж Баярмаа-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн статистик бага эмч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”
1. Сэрдамба Бямбасүрэн-Нэгдсэн эмнэлгийн лаборант
2. Пүрэв Сарантуяа Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн үйлчлэгч
3. Пагжавын Оюунчимэг-Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
4. Тэрбиш Саруултуяа- Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн дотрын эмч
5. Чимэд Оюумаа-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэгч
6. Монхоодой Мөнгөнцэцэг-Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
7. Цэнджав Мөнхчулуун-Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
8. Жамъян Энхжаргал-Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга
Та бүхэндээ баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР