“Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци”-ийн гишүүн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал ахлагчтай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй баг аймгийн төвд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажиллалаа. Ажлын хүрээнд “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл”, “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо” сэдвээр аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл хийж “Ковид-19” цар тахлын “Халдварын сэргийлэлт”, “Сорьц авах болон тээвэрлэх”, “Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах” сэвдүүдээр сургалт зохион байгууллаа. Мөн Улсын төсвийн санхүүжилтээр 2016-2020 онд төгсөлтийн дараах сургалтанд сурсан эмч, эмнэлгийн мэргэжилтний гэрээний хэрэгжилтэнд хяналт хийж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг орон нутагт зохион байгууллаа.
Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн яамны шагнал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Хөгжлийн төлөө медаль” гардууллаа. Үүнд:
Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн жолооч А.Дашзэвэг, Зоонозын өвчин судлалын төвийн сахиул, нярав Ч.Отгонсүрэн, Өлзийт мандал өрхийн ЭМТөвийн үйлчлэгч, нярав Б.Ганцэцэг
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Эрүүл мэндийн газрын чанар, эрсдэл, яаралтай тусгамж, гамшиг хариуцсан мэрэгжилтэн Б.Энхсайхан, Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагч Б.Жавзандулам, “Цэгц билиг” сургуулийн их эмч Ц.Дэжидмаа, Нэгдсэн эмнэлгийн халдвартын сувилагч М.Мөнхтамир,
“Хөгжлийн төвөө медаль”-аар Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Ширчмаа, Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач эмч Д.Мөнх-Од нарыг шагналаа.