Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДРИЙГ “ТАМХИНААС ГАРАХААР ШИЙД” ГЭСЭН УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “ТАМХИНААС ГАРАХААР ШИЙД” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаагаар тамхины хэрэглээ манай улсад өндөр хэвээр байна.
Хүн амын 21,6% нь тамхийг өдөр бүр, үүнээс эрэгтэйчүүдийн 39,5%, эмэгтэйчүүдийн 4,1% нь тогтмол татаж байна.
Хүн амын тамхи татаж эхэлсэн дундаж нас 18,9, тамхи татсан дундаж хугацаа 19,9 жил, тамхиа хаяснаас хойших хугацаа дунджаар 8,5 жил байна.
Тамхинаас гарсан хүн ам 6,3% байгаа нь 2013 оны судалгаа (10,3%)-ны дүнтэй харьцуулахад 1,6 дахин бага байна.
Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 3 нь гэр, орон сууцандаа тамхины утаанд өртөх эрсдэлтэй бөгөөд эмэгтэйчүүд гэртээ, эрэгтэйчүүд ажлын байранд дам тамхидалтад илүү өртдөг байна.
Дэлгүүр худалдааны газарт тамхийг сурталчилсан болон урамшууллын талаархи мэдээллийг хүн амын 13,7% нь олж харсан нь тамхины хуулийн хэрэгжилт хангалтгүй, далд сурталчилгаа явагдсаар байгааг харуулж байна.
Тамхины хайрцган дээрх эрүүл мэндийн сэрэмжлүүлэг мэдээллийг хараад тамхинаас татгалзах талаар бодож байгаа хүн ам 57,4% байна.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО