Мэдээ, мэдээлэл

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ”, "АЛХАХ-ГҮЙХ-ДУГУЙ УНАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

“Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих” зорилгоор “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг эхлүүллээ.
Тус аяны нээлтийн үйл ажиллагааг аймгийн төв талбайгаас цахим хэлбэрээр зохион байгуулж биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, Дундговь дугуйн клубын дугуйчид, алхалт, гүйлтээр хичээллэгч иргэд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс үг хэлж, идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэснээр халдварт бус өвчний шалтгаан болсон хөдөлгөөний дутагдал, таргалалтаас сэргийлж цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны өвчинд өртөхгүй байх, албан байгууллага, аж ахуй нэгжийн ажиллагсад, иргэдийг уг үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах, гэр бүл, найз нөхдөөрөө бие бялдраа өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж биеийн дархлаагаа дэмжихийг уриалж зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэлээ.
Аяны хүрээнд “Алхах-Гүйх-Дугуй унах” арга хэмжээ, “Иогоор хичээллэе”, “Шагайт дасгал”-ыг сурталчлах сургалт, Өсвөр насны хүүхдүүдийн дунд /6-7, 8-9, 10-11, 12-13/ гар зураг, шүлгийн уралдаан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг” сургалт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн “Шатрын тэмцээн” тус тус зохион байгуулагдах юм.
Эрхэм ДУНДГОВЬЧУУДАА "Дасгал хөдөлгөөн хийцгээе" аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО