Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сүм хөх бүрдэд аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр /Адаацаг сум/” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000,0 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерийн хамт 1,500,000 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.Тендерийг 2021 оны 07-р сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр (www.tender.gov.mn) хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07-р сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.