Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “СХЗХ-ийн албан харэгцээнд механик хэмжлийн эталон болон газан түгээгүүр шалгах багц тоног төхөөрөмж” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг ТЭЗҮ хэсэгт хавсаргасан болно. Үнийн саналыг 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 11 цаг 10 минутанд нээнэ.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.