Аймгийн төвд коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээний байнгын 2 цэг, шинжилгээний явуулын 2-3 баг өдөр тутамд тогтмол ажиллаж тандалт судалгааны дагуу коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээг хийж байна.
Аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосон 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш коронавирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг 462 хүнд хийж, баталгаажуулах PCR шинжилгээний 1531 сорьцыг авч Улаанбаатар хотод Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлэн шинжлүүлээд байна.
Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Gene-Xpert аппаратанд коронавирусын халдвар илрүүлэх оношлогооны урвалжийг шийдэж, яаралтай болон түргэвчилсэн шинжилгээгээр “эерэг” гарсан тохиолдлуудад шинжилгээг орон нутагтаа хийж коронавирусын халдварын 26 тохиолдлыг баталгаажууллаа.