Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлах, улсын болон орон нутаг, нийслэлийн чанартай авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор 2021.05.20-2021.06.20-ны өдрийг хүртлэх хугацаанд улсын хэмжээнд "Хүүхдэд ээлтэй жолооч" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран аймгийн хойд постоор нэвтэрч буй жолооч нарт зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, Ковид-19 цар тахлын үед дархлаа дэмжих С витамин, халуун чацаргана зэргээр иргэдэд үйлчилж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.