НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкевич ахалсан баг Японы ЗГ-ын санхүүжилттэй "КОВИД 19-ийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хүртээмжтэй, салбар дундын уялдаатай хариу арга хэмжээ авах нь" төслийн хаалтын хэсэг болгож Дундговь аймагт ажиллалаа. Айлчлалын үеэр мөн Дундговь аймагтай цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Төслийн хүрээнд НҮБХХ нь Дундговь аймагт үндэсний хэмжээнд нэвтэрч буй Зайнаас Зөвлөн Туслах Төвийн дэд төвийг бий болгох, зорилтот бүлгүүдэд хүргэх нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, уялдаатай болгоход нийгмийн ажилтнуудад шаардлагатай текник, технологийн шийдлийг нэвтрүүлж ажиллалаа.