Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая, 1 минутад 6 хүн архины хэрэглээнээс болж нас барж байна. Энэ нь нийт нас баралтын 5.3 хувийг эзлэх ба 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байна.
Монгол Улсын хэмжээнд 2003, 2009, 2013 болон 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-гаар Монгол Улсад архи согтууруулах ундааны хэрэглээ 2003 онд 66.9 хувь; 2013 онд 64.6 хувьтай байсан байна. 2019 онд 57.4 хувь болж буурсан хэдий ч хүн амын дунд архи,согтууруулах ундааны хэрэглээ өндөр хэвээр байна.
Иймд архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршгаас сэргийлэх, архи, согтууруулах ундааны шууд болон шууд бус хор нөлөөг нийт хүн амд мэдээлэл өгөх зорилгоор “АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ” аяныг 2021 оны 7 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд улс орон даяар үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ