Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгооор улс, орон даяар зохион байгуулагдсан "Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян 2021.06.02-30-ны хооронд үргэлжилж явагдаж өндөрлөлөө.
"Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөний сарын аяныг аймгийн хэмжээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж явуулан дүгнэж өнөөдөр /2021.7.05/ шалгаран оролцсон алхагч, гүйгч, дугуйчиддаа шагнал урамшууллыг гардууллаа.
Энэхүү аянд Дундговь аймгийн 476 иргэн STRAVA апплейкшнийг гар утсандаа татан авч ашиглан идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгч иргэд өдөр тутам алхаж, гүйж, дугуйчид хол, ойрын зайн дугуйн аялал хийж, алхалт гүйлтээр хичээллэгсэд 11000, дугуйчид 8000 километр замыг туулж амжилттай оролцсон байна.
Тус аянд шалгаран оролцсон алхагч, гүйгч, дугуйчиддаа аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар шагнал урамшууллыг гардуулан баяр хүргэж, амжилт хүслээ.
Өдөр тутам дасгал хөдөлгөөнөөр хичээллэж бие бялдраа эрүүлжүүлэн чийрэгжүүлэхийн зэрэгцээ бусдыгаа уриалан манлайлж байгаа мундаг хүмүүсээрээ бахархаж байгаа шүү.
Тавин ус эмийн сан дархлаа дэмжигч витамин, Скайтел компани нэгжийн картаар тус тус ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Та бүхэнд баярлалаа.
Оролцсон бүх хүмүүстэй баярлалаа.
Та бүхэн маань цаашид дасгал хөдөлгөөнөө үргэжлүүлэн хийж, хэвшүүлэн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй.
Амжилт хүсье.