2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт коронавируст халдвар/covid-19/-ын батлагдсан 912 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 18 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас, 2 тохиолдол нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн, 10 тохиолдол нь орон нутгийн иргэдээс дотоодод шинээр эх уурхай тодорхойгүй халдвар бүртгэгдлээ.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдолд хийсэн тандалт судалгаагаар эх уурхай тодорхой 50 кластер голомтод 567, эх уурхай тодорхойгүй 43 кластер голомтод 179, Улаанбаатар хот болон Төв, Өмнөговь, Дорнод аймгаас зөөвөрлөгдөн ирсэн 110, аймаг дотоодод голомтот сумдаас бусад сумдад зөөвөрлөгдсөн 19 тохиолдол, эх уурхай тодорхойгүй тус тус байгаа 22 тохиолдол байна. Мөн коронавируст халдварын тохиолдлыг хэвтүүлэн эмчилж буй тусгаарлах эмнэлэг, тусгаарлах байранд ажиллаж байхдаа болон ажлын байранд эрүүл мэндийн ажилтан халдвар авсан эмнэлгээс шалтгаалах халдвар 11 байна.