Статистикийн хэлтэс: Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
2021 оны 6 сарын байдлаар
Нийгмийн үзүүлэлт
I. Эрүүл мэнд
Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2021 оны 6-р сарын байдлаар 467 эх төрсөн ба нийт 467 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буюу 1 төрөлтөөр өссөн байна. Төрсөн эхчүүдийн 89.9 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 6 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл 3 гарсан байна. Нас баралтын 108 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор буурсан. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 35 буюу 32.4 хувийг эзэлж байна.
Тухайн сарын байдлаар стационарит шинээр 5044 эмчлүүлэгч хэвтэж, 4744 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 35095 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.4 байна.