Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ӨДӨРЛӨГӨӨР ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Төрийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн газраас Дэд дарга Ц.Сувдантуяа, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ, Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Б.Булгамаа, Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа. 
Нийгмийн халамжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ахмад настны тухай хууль болон хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, тогоочийн сургалтад 2 иргэн бүртгэж, малжуулах хөтөлбөрийн хугацаа хэтрэлтэй 1 иргэнд мэдэгдэл өгч, 400 мянган төгрөгийн авлагыг барагдууллаа. Хууль тогтоомжийн гарын авлагыг 195 иргэнд өглөө.Хулд суманд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 19 иргэнд 21 төрлийн протез, ортопед болон тусгай хэрэгслийн 1,060,000 төгрөгийн хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг үзүүллээ.Хулд сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох талаар зөвлөмж өгч 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн хурлаар оруулахаар боллоо.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО