Төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллах хүрээнд Оношлогоонд 24 тээврийн хэрэгсэл хамруулж 11 мотоцикльд улсын дугаар олгож, 4 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах, 2 тээврийн хэрэгслийг шилжүүлэх, 2 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх үйлчилгээ үзүүллээ. Хяналт шалгалтын хүрээнд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран 2 өдрийн хугацаанд 152 тээврийн хэрэгсэл, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 16 автобус шалгалаа. Ачаа, тээврийн норм, стандарт зөрчсөн 3 тээврийн хэрэгслийг саатуулж 450000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээг тооцов. Зам дагуу мал дайрсан 3 тохиолдол гарсныг илрүүлж хууль, журмын дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.