Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгөөр аймгийн Засаг дарга, Хэлтэс, агентлагийн дарга нарын хамтаар төрийн албан хаагчидтай уулзалт хийж төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй шуурхай хүргэх, төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж сахилга хариуцлагыг чанд мөрдөхийг зөвлөлөө. Хэлтэс агентлагийн дарга нар тус бүр тухайн сумын ажил, үйлчилгээтэй холбоотой дүгнэлтийг танилцуулж цаашид анхаарах асуудлыг холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.