Монгол улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын тасгаас "Орчин цагийн төрийн архив-90 жил" нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний төвд зохион байгууллаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт баримт, Дундговь аймаг анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх түүхэн фото зураг, гэрэл зураг, кино, дуу авиа, дүрс бичлэг, цахим баримт болон архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж заавар журмын эмхэтгэл гарын авлага зэрэг архивын дээжээс үзэсгэлэн гаргасан байна.
Мөн 23 хүнд 56 хадгаламжийн нэгжээс архивын лавлагаа мэдээллийн үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй үзүүлж, төрийн архивын үйл ажиллагааны талаар иргэдийн санал асуулга авлаа.