Соёлын ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, туршлага солилцох, Морин хуур, уртын дуу, соёлын удирдлагын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулах,арга зүйн дэмжлэг, чадвар олгох зорилгоор тус зөвлөгөөнийг зохин байгуулж байна. Зөвлөгөөнд сумдын Соёлын төвийн эрхлэгч, дуу хөгжим, бүжгийн багш, музей, номын сан, театрын удирдлагууд нийт 60 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна. Зөвлөгөөний хүрээнд соёлын удирдлага болон морин хуур, уртын дууны чиглэлээр сургалт явууллаа. Мөн сумдын соёлын төвийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт зохион байгуулж нэгдүгээр байранд Эрдэнэдалай, хоёрдугаар байранд Өлзийт, гуравдугаар байранд Дэлгэрцогт сумын соёлын ажилтнууд орлоо. Уг зөвөлгөөнийг 2 дахь удаагаа ийнхүү зохион байгуулжээ.