Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон зам дагуу тарьсан модоо тодорхой хугацаанд усласаар ирсэн бөгөөд өчигдөр буюу 07 дугаар сарын 27-ны өдөр ээлжит услагаа цэвэрлэгээг хийлээ. Ойрын өдрүүдэд хуртай нартай байсан учир хайлаасууд зэрлэг ургамалд дарагдаж ялгаж харагдахгүй болсон байна.
Зарим нэг хайлаас ургаагүйг эс тооцвол харьцангүй сайн ургаж байна. Дашрамд хэлэхэд та бүхэн зэрлэг ургамал зулгаахдаа хөрсийг сайтар сэгсэрч унагах шаардлагатайг анхааруулъя. Их хэмжээгээр үндэстэй хамт хөрсийг авсан бол эргэж шороогоор тэгшилж өгөх нь зөв.