Мэдээ, мэдээлэл

МАЛЫГ БИТҮҮ ХӨНГӨЛГӨХ АРГА ДУНДГОВЬД АНХ УДАА

Монголчууд эрт дээр үеэс эхлэн хавар 5-р сар гаргаад өт батганаас айн хээлтүүлэгч малыг биеийн болон бэлгийн бойжилтыг харгалзан үзэлгүйгээр хөнгөлж ирсэн билээ. Энэ нь бие жижиг давжаа малыг олноор бий болгож малын амьдын жинд өөрөөр хэлбэл нэг эр малаас авах махны гарц, ноос, ноолуурын ургалтанд муугаар нөлөөлж байна. Битүү аргаар хөнгөлж төмсөг, хэтийг нь үлдээж түүгээр био идэвхжүүлэгч хийх нь малыг тарган лагс, хүчтэй, хурдтай болгодог тухай судалгаа шинжилгээний олон ажил хийгдсээр ирсэн.
Бидний бахиар хөнгөлөх аргаар эр малыг хөнгөлөхөд задгай /цустай/ аргаар хөнгөлсөн малтай харьцуулбал
*Шинэлэг буюу дэвшилтэт тал*
- Битүү аргаар хөнгөлсөн төлийн амьдын жин задгай аргаар төмсөгийг сугалж хөнгөлсөн нэг хурганыхаас дунджаар 3,1-3,2 кг мах илүү өгч байгаа нь судалгаагаар нотлогдсон.
- Хөнгөлөлтийн технологийг зөв баримталсан үед хөнгөлгөөний дараах 9 төрлийн хүндрэл ба үхэж хорогдох явдал гарахгүй.
- Жилийн аль ч улирал, цаг агаарын ямарч нөхцөлд уг аргаар хөнгөлж болох учраас төлийг нилээд өсгөж бэлгийн бойжилт гүйцсэний дараа хөнгөлж мах, ноосны гарцыг нэмэгдүүлэх
бүрэн боломжтой.
- Энэ аргаар хөнгөлөгдсөн малын мах нь заарын үнэргүй, алагласан, зөөлөн, амт чанар сайн байна.
- Үеэ өнгөрөөж үүргээ гүйцэтгэсэн хөгшин, зааз хээлтүүлэгчийг хөнгөлж өөр чиглэлээр
ашиглах боломжтой болдог олон давуу талтай.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО