Мэдээ, мэдээлэл

2021 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

МХЕГ-ын даргын баталсан 01/124 тоот удирдамжийн дагуу Дундговь аймагт Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар шалгалтын байраар сонгогдсон “Эрдмийн далай цогцолбор” сургуулийн хичээлийн байрны бэлтгэл ажлын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг Боловсрол, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хийж байна.

Шалгалтаар:

- Тус сургууль нь 26 анги танхим, сэжигтэй тохиолдол /шалгуулагч/-д зориулсан тусгай 2 өрөө бэлтгэж, хаягжуулсан.

- Шалгалтын байр, анги танхимд цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн.

- Анги танхимд 15 шалгуулагч байхаар ширээ хоорондын зайг 1.5-2 метрийн зайтай байрлуулсан.

- Тусгаарлах өрөөнд байх нэг удаагийн хамгаалах хэрэгслийг бэлтгэсэн.

- Шалгалтын байранд шалгуулагчдын хаалганы орох хэсэгт гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмал байршуулсан.

- Шалгуулагчдыг анги танхимд орох, гарахдаа нэг дор олноороо бөөгнөрөхгүй байхаар зохицуулалт хийж, зураглалыг тус тус гаргасан байна.

Шалгалтын дүнг үндэслэн дараах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж чиглэл өгч байна. Үүнд:

  • Шалгалт зохион байгуулах комисст:

- Шалгуулагчдын эрүүл мэндэд хяналт, тандалт хийх багаж, хэрэгслийг бэлтгэсэн байх;

- Чанарын шаардлага хангасан амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, халад, хормогч, спиртэн суурьтай гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бүрдүүлэх;

- Биеийн халуун 37С хэм буюу түүнээс дээш хэмжигдсэн шалгуулагчдын мэдээллийг бүртгэн, харъяа өрхийн Эрүүл мэндийн төвд мэдэгдэн, “Тусгай анги”-д оруулж, шалгалтыг авах;

- Шалгалт зохион байгуулах комиссын ажилтнууд амны хаалт зүүж, бээлий өмссөн байх;

- Сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэн, халдваргүйжүүлж хэвших;

- Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийж, 15 минутын турш энгийн салхивчийг нээж, агаар сэлгэлтийг хийх;

- Ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу, гишгүүр, сандал, хувцасны шүүгээ, бариул гэх мэт хүний гар хүрэх бүх л эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж, арчин халдваргүйжүүлэх;

- Цэвэрлэгээнд хэрэглэсэн арчуур, хувин багаж хэрэгслийг жавелионы 0.03%-ийн уусмалд 30 минут байлгасны дараа цэвэр усаар сайтар зайлж хатаах;

- Битүү тагтай хогийн сав хангалттай хэмжээгээр байрлуулж, хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, өдөр бүр зайлуулах;

- Тусгай өрөөнд мэргэжлийн байгууллагаар /ЗӨСТ/ ариутгал халдваргүйтгэл хийлгэх;

  • Шалгуулагчдад:

- Шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхийг заавал авч ирэх;

- Амны хаалт зүүж, гарыг халдваргүйжүүлэх;

08-р сарын 19-22-ны өдрүүдэд ЭЕШ-ын явц, зохион байгуулалтын үйл ажиллагаанд Боловсрол, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО