2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын явц, үйл ажиллагаанд аймгийн МХГ-ын Боловсрол, Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
08-р сарын 19-ний өдөр Монголын түүх, Англи хэлний хичээлийн шалгалт явагдлаа. Монгол улсын түүхийн хичээлийн шалгалтад 20 сурагч бүртгүүлсэнээс 13 сурагч, англи хэлний хичээлийн шалгалтад 283 сурагч бүртгүүлсэнээс 259 сурагч хамрагдлаа. Эхний өдрийн шалгалтын ирц 89,7%-тай байна. Шалгалтын материалыг шалгалт бүрийн дараа cкантрон засагч машинаар уншуулан, шууд засалт хийж, дүнг Live.eec.mn цахим хаягаар шууд дамжуулж байна.
Сурагчид та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, эрсдэлээс сэргийлнэ үү.