Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл шаардлагын дэглэмд хяналт тавин ажиллалаа.
08-р сарын 20-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалт явагдлаа. Химийн хичээлийн шалгалтад 111 сурагч бүртгүүлснээс 103 сурагч, газарзүйн хичээлийн шалгалтад 30 сурагч бүртгүүлснээс 23 сурагч, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтад 306 сурагч бүртгүүлснээс 285 сурагч хамрагдлаа. Тус өдрийн шалгалтын ирц 82,6%-тай байна. Химийн шалгалтын дээд оноо 86, газарзүйн шалгалтын дээд оноо 85, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын дээд оноо 100 байна.
08-р сарын 21-ний өдөр Биологи, Математикийн хичээлийн шалгалт явагдлаа. Биологийн хичээлийн шалгалтад 107 сурагч бүртгүүлснээс 100 сурагч, Математикийн хичээлийн шалгалтад 347 сурагч бүртгүүлснээс 327 сурагч хамрагдлаа. Тус өдрийн шалгалтын ирц 94 хувьтай байна. Биологийн шалгалтын дээд оноо 99, Математикийн шалгалтын дээд оноо 97 байна.
08-р сарын 22-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний хичээлийн шалгалт явагдлаа. Физикийн хичээлийн шалгалтад 146 сурагч бүртгүүлснээс 137 сурагч, Орос хэлний шалгалтад 2 сурагч бүртгүүлснээс 1 сурагч, Монгол хэлний шалгалтад 206 сурагч бүртгүүлснээс 175 сурагч хамрагдлаа. Тус өдрийн шалгалтын ирц 88.4 хувьтай байна. Физикийн шалгалтын дээд оноо 94, Орос хэлний шалгалтын дээд оноо 79, Монгол хэлний шалгалтын дээд оноо 90 байна.