Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид "Нарны хүлэг" уяачдын холбооноос зохион байгуулсан “Мандалын хурд-2021” хурдан морины уралдааны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт 08-р сарын 21-нд зохион байгуулагдсан тус хурдан морины уралдаанд 5 насны нийт 152 морийг 55 морь унаач хүүхэд унаж уралдсан.
Морь унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэл, гэнэтийн ослын даатгал, эцэг, эх, уяач, хүүхдийн гурвалсан гэрээ,коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулсан эсэхийг шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгууллаа. Хурдан морины уралдааны үеэр мориноос унаж бэртэл гэмтэл авсан хүүхэд байхгүй.