Тус алба нь 2019 онд аймгийн Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 154.2 м2 талбайтай, 6 өрөө, 2 давхар 138,0 сая төгрөгийн өртөгтэй барилгыг балансаас балансад шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Албаны байрны өнгө үзэмжийг сайжруулах засварын ажлыг албан хаагчид санаачлан зохион байгуулж дараах ажлуудын хийж хэрэгжүүлсэн. Үүнд:
- Албаны байрны хойд талын төв хаалганы таамбар нь гурвалжин оройтой, шороо салхинд дугардаг, ус гоождог байсныг албан хаагчид өөрсдөө буулгаж шинэчлэн сайжруулан засаж янзалсан.
- Байрны гадна талыг угсардаг шат болон карантай автомашин ашиглан шаврыг алба хаагчид зуурч өгөн, мэргэжлийн хүнээр шавардуулж, мөн хашааны шонг шавардах, албаны байрны гадна тал, хашааны шонг будах, имүүлсдэх ажлыг алба хаагчид өөрсдөө хийсэн.
- Байрны 2 давхарт гарах шат нь голдоо байрлалтай зай их эзэлсэн байсныг хуучин шатыг буулгаж засварлан хуучин материалыг ашиглан хашааны дагуу хийж, албаны байрны хашаанд зай, талбай ихтэй болгосон.
- Шатны дотоод талын зайг ашиглан гарын доорх материалаар галын буланг шинээр хийж тохижуулсан.
- Албаны байрны өмнө нь байсан зургийг засвар хийсний дараах харьцуулсан байдал.
- Тус албаны байрны гадна талыг шавардах ажлыг мэргэжлийн хүн гуйж хөнгөлөлттэй үнээр буюу 1.0 сая төгрөгөөр тохиролцож, засварт шаардлагатай барилгын материалд 2.5 сая төгрөгийн материалыг худалдан авч, нийт 3.5 сая төгрөгийг зарцууллан төсвийг хэмнэх үүднээс элс зөөх, шавар зуурах, будах, имүүлсдэх зэрэг бусад засвар үйлчилгээг албан хаагчид өөрсдөө хийж гүйцэтгэж, ажиллах орчин нөхцөл, байгууллагын өнгө үзэмжийг сайжрууллаа.